快捷搜索:

Таншань боомтоор 478 сая тонн ачаа н

Хятадын Таншань боомт он гарснаас хойш эхний гурван улирлын байдлаарх ачаа тээвэрлэлтийнхээ талаар мэдээлжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар тус боомт 478 сая тонн ачаа нэвтрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.83 хувиар өссөн үзүүлэлт болохыг холбогдох албаныхан онцлов.
 Дашрамд дурдахад, өнгөрсөн 2017 онд тус боомт Хятадын 20 сая юаниас дээш орлого олсон боомтуудын бүртгэлийн эхний 20-д багтсан. Тодруулбал, тус боомтын бараа тээврийн хэмжээ 282 сая тоннд хүрч, Гуанжөү, Тяньжинь боомтыг ардаа орхиж, Хятадын дөрөв дэх том усан боомт болсон юм. 

 

您可能还会对下面的文章感兴趣: